1. Ерөнхий заалт
1.1 topcoach.mn нь Стар гоемаркетинг ХХК-ийн албан ёсны вебсайт бөгөөд энэхүү журам нь цаашид уг вебсайтаар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2 Хэрэглэгч нь topcoach.mn-д нэвтэрсэн эсхүл бүртгүүлсэн үеэс эхлэн хэрэгжих бөгөөд тухайн үеэс уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.3 topcoach.mn сургалтууд нь Star geomarketing ХХК-ийн өмч бөгөөд тус вебсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах болон ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
2. Хэрэглэгчийн бүртгэл ба мэдээлэл
2.1 Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ topcoach.mn-ны нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх”, “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудан эсвэл фэйсбүүк хаягаар нэвтрэх, шинээр бүртгүүлэх боломжтой.
2.2 Хэрэглэгч нь topcoach.mn-д нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг бид хариуцахгүй болно.
2.3 Шинээр бүртгүүлэх үед тухайн хэрэглэгчийн цахим шуудан утасны дугаар сургалтын чиглэл зэргийг бүртгэн авч фэйсбүүк хаягаар дамжин бүртгэл бүрэн баталгаажиж нэвтрэх эрх үүснэ.
2.4 Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
2.5 Хэрэглэгч өөрийн санал гомдол, бараа бүтээгдэхүүний талаарх хүсэлт шүүмж зэргийг лавлах утас болон албан ёсны цахим хуудсанд хандан илгээх эрхтэй.
2.6 Хэрэглэгч нь topcoach.mn вэбсайтад бүртгүүлсэн өөрийн фэйсбүүк хаягаар сайтад нэвтэрч сургалтаа үзэх ёстой. Хэрэв энэ фэйсбүүк эрхээ өөр хүнд дамжуулж давхар үзсэн тохиолдолд topcoach.mn вэб сайт нь 50,000₮-250,000₮ хүртэл мөнгөн дүнгээр торгууль тооцон авч уг хэрэглэгчийн эрхийг хаах эрхтэй.
2.7 topcoach.mn вэб сайтад бүртгүүлсэн фэйсбүүк хаягаа блоклуулсан нэвтрэх боломжгүй болсон тохиолдолд фэйсбүүк хаягийг өөрчилж өгөх боломжтой. Үүний тулд хэрэглэгч өөрийн фэйсбүүк хаягийг ашиглаж чадахгүй болсон байдлыг зургаар авч тайлбарлан topcoach.mn@gmail.com имайл хаягаар хүсэлтэй илгээж 9901-1259 утсаар мэдээллэснээр таны хүсэлтийг хүлэээ авч гүйцэтгэх боломжтой.
2.8 topcoach.mn вэб сайтын хэрэглэгч бүр өөрийн нэвтрэх мэдээллийг аюулгүй хадгалах үүрэгтэй. Хэрэв хэрэглэгч ямар нэг байдлаар өөрийн нэвтрэх мэдээллийг бусдад дамжуулах, logout хийлгүй гарах зэргээс үүдэн мэдээллийн алдагдал гарсан, үйлчилгээ доголдсон тохиолдолд topcoach.mn вэб сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болно.
2.9 topcoach.mn вэб сайтын хэрэглэгч бүр өөрийн нэвтрэх мэдээллийг аюулгүй хадгалах үүрэгтэй. Хэрэв хэрэглэгч ямар нэг байдлаар өөрийн нэвтрэх мэдээллийг бусдад дамжуулах, logout хийлгүй гарах зэргээс үүдэн мэдээллийн алдагдал гарсан, үйлчилгээ доголдсон тохиолдолд topcoach.mn вэб сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болно.
2.10 Xэрэглэгч өөрийн нэвтрэх эрхийн мэдээллийг өөр хүнтэй хуваалцаж, нэг эрхээр хоёр буюу түүнээс дээш хүн үзэж буй нь илэрсэн тохиолдолд topcoach.mn вэб сайт нь тухайн хэрэглэгчийн эрхийг тодорхойгүй хугацаагаар эсвэл бүрмөсөн хаах, 50,000₮-250,000₮ хүртэл мөнгөн дүнгээр торгууль тооцон авах эрхтэй.
3. Төлбөр тооцоо
3.1 Захиалгын нийт төлбөр нь сургалтын үнэ болон тусгай нөхцөлд тохирсон төлбөрийн нийлбэр дүн байна.
3.2 topcoach.mn-ээс сургалт худалдан авахдаа заагдсан төлбөрийн төрлүүдээс сонгон төлбөрийг урьдчилан бүрэн төлсөн байна. Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд сургалт баталгаажихгүй бөгөөд захалга бүрэн баталгаажсан тохиолдолд сургалтанд хамрагдах эрх нээгдэнэ.
3.3 Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Захиалгын түүх” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
3.4 Төлбөр илүү төлөгдсөн тохиолдолд topcoach.mn нь ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд илүү төлөлтийн үнийн дүнтэй буцаалтыг шилжүүлнэ.
3.5 Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн санаатай болон санамсаргүй байдлаас үүссэн төлбөрийн асуудал гарсан тохиолдолд учирсан аливаа хохирлыг бид хариуцахгүй болно.
3.6 Онлайн сургалт тул сургалтын төлбөрийг буцаах боломжгүй тул сонголтоо зөв хийх хэрэгтэй.
4. Бусад
3.1 topcoach.mn вэб сайтын сургалтуудыг хэрэглэгчид зөвхөн topcoach.mn вэб сайт дээр л үзэх зориулалттай.
3.2 Хэрэв хэрэглэгч өөрийн худалдаж авсан сургалтыг ямар нэг байдлаар хуулбарласан бусдад өгсөн, хуваалцсан, дамжуулан зарсан нь илэрвэл topcoach.mn вэб сайт тухайн хэрэглэгчийн эрхийг бүрмөсөн хаах, хууль эрх зүйн байгууллагад мэдэгдэж учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй.