Photoshop дээр пэйжний профайлын зургийг бэлдэхээ анхаарах 3 зүйлс:
1. Хэмжээ:
Photoshop дээр пэйжний профайлын зургийг бэлдэхээ aжлын талбараа 1х1 харьцаатай буюу 1080*1080px хэмжээтэй, өнгө нь RGB, нягтралшил нь 72ppi байлгах хэрэгтэй. Сүүлийн 2 нь дэлгэцэн дээр харагдах бүхий л зурган мэдээллүүдийг ийм хэмжээстэй байх нь тохиромжтой юм. Профайлын зураг маань компьютерын дэлгэцээр харахад 180х180px хэмжээнд харагддаг ухаалаг утсаар 128х128 дэлгэц жижигтэй хуучин загварын / feature phones/ утсанд 36х36px харагддаг.
2. Байршил
Гол мэдээлэл нь ажлын талбарын голдоо төвлөрч байх хэрэгтэй. GUIDE ашиглаад хийвэл илүү нарийн хэмжээс алдахгүй болдог. Профайл зураг фэйсбүүкийн платформд байршихдаа бөөрөнхий хэлбэрт орж тасарч харагддаг тул захын мэдээллүүд нь харагдахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
3. Өргөтгөл
Олон төрлийн зурган форматаар зурган форматаар зураг байршуулж болох хэдий ч PNG өргөтгөл арай хөнгөн байх талтай тул ачаалахдаа арай хурдан байдаг.
ҮНЭГҮЙ Photoshop дээр бэлдсэн постер загварыг имэйл хаягаа бүртгүүлээд аваарай 🙂
Өөрийн ур чадвараа нэмэгдүүлэн мөн Photoshop програмыг төгс эзэмшиж сурах хүсэж байвал Photoshop Мастер сургалтыг санал болгож байна.